Тус сургуулийн Монгол хэл-Уран зохиолын тэнхимийн дэргэд оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас, чадварыг хөгжүүлэх зорилгоор уран зохиолын “Эгшиглэн” нэгдэл, монгол бичгийн уран бичлэгийн дугуйлан хичээллэдэг.

 

“Эгшиглэн” нэгдэл нь анх 1983 онд багш Ц.Ринчинхорлоогийн үүсгэл санаачилгаар байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирлээ. Эдүгээ багш Д.Чимэгбаатар, З.Мөнхбаатар нар хичээллүүлж байна. Оюутны уран бүтээлээр “Амьдралын даваа” 1991, “Сайртай бор охиныг мартахын аргагүй” 1995, “Шүлгэн уулын чуулган” 2005, “Амраг намар” 2010, “Морь буусан шагай” 2010 зэрэг яруу найргийн түүврийг хэвлүүлсэн. Тус нэгдэл нь 1988 оноос “Эрдэм” цомын төлөө шилдэг шүлгийн, 1994 оноос “Залуу нас” уран уншлагын уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.

 

“Эгшиглэн” нэгдэлд 160-аад оюутан суралцсан бөгөөд тэдний дундаас МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч М.Амархүү, Н.Пүрэв, Х.Эрдэв, Ч.Долзодмаа, Б.Баттулга, Т.Цэрэн-Орших, Д.Мягмармаа, Б.Цэгмид, Ш.Уранчимэг,  Х.Энхмандал,  Э.Дуламсүрэн, Ц.Түвшинжаргал, Д.Төгөлдөр, С.Дэлгэрмаа, М.Цэвэлмаа, Д.Баярмаа, Б.Ганбат, О.Отгонбаяр, С.Төмөрмөнх, Д.Түмэндэлгэр, Д.Алтантуяа, Г.Ганзориг, Д.Энхбаяр, О.Цэнгэлсайхан, П.Алтанцэцэг, Д.Нарантуяа, Б.Анхцэцэг, Т.Дэлгэржаргал, А.Нанжид, А.Мөнхболд, Д.Мөнхцэцэг, Б.Эрдэнэбат, А.Алтанбаатар, С.Батсүх зэрэг үе үеийн авьяастнууд төрөн гарчээ.

 

Монгол бичгийн уран бичлэгийн дугуйланг 2008 оноос багш Д.Мөнхтуяа, багш Ц.Оюунчимэг нар хичээллүүлж байгаа бөгөөд жил бүр  оюутны уран бүтээлээр үзэсгэлэн гаргадаг юм. “Уран бичлэг”-ийн дугуйланд С.Ганжавхлан, Ж.Бат-Ирээдүй зэрэг авьяаслаг оюутнууд суралцдаг. Мөн  багш, оюутны дунд монгол бичгийн олимпиадыг  жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Odmaa (зочин)

amjilt husey

Odmaa (зочин)

amjilt husey

Отгондолгор (зочин)

Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Гоё харагдаж байна шүү! Манай багш нар.

НАНЖИД (зочин)

ЭГШИГЭН НЭГДЭЛИЙН ХАМТ ОЛОНДОО УРАН БҮТЭЭЛИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ. ӨӨР ШИНЭ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГААРАЙ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)